
Хүүхдийн шүдний сойз
Өнгө— Ягаан
Ургамлын гаралтай Humble Brush нь ердийн хуванцар сойзтой адил харагдаж, мэдрэгддэг хэрнээ чулуужсан түлшний хуванцрыг 45%-иар бууруулдаг. Бариул нь улаан буудайн цардуулыг гол орц болгон хийгдсэн бөгөөд сэртэн нь касторын буурцгаас гаргаж авсан 65% ургамлын материалтай, чанартай, BPA-гүй нейлоноор хийгдсэн. Бордоо болж задардаг, дахин боловсруулагдах сав баглаа боодолтой бөгөөд Humble брэндийн бүтээгдэхүүн бүрийн борлуулалт дэлхий даяарх эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн төслүүдийг шууд санхүүжүүлдэг. The Humble Co.-гийн бусад бүх бүтээгдэхүүний нэгэн адил 100% веган бөгөөд амьтан дээр туршаагүй.
Бүтээгдэхүүн: Улаан буудайн цардуулыг гол орц болгосон ургамлын материал болон полипропилен (PP)-ийн холимог бариул. Нейлон сэртэн. Зэвэрдэггүй ган хавчаар. Masterbatch (сэртэн). Сав баглаа боодол: Картон хайрцаг. Цаасан уут (90% цаас, 10% целлюлоз).
Ойролцоогоор 2-8 насны хүүхдэд тохиромжтой. Шүдний эмч нар 2/2 дүрмийг зөвлөдөг: өглөө 2 минут, орой 2 минутын турш зөөлөн сэртэнтэй сойз, фтортой шүдний ооор шүдээ угаа. Humble Brush нь ердийн хуванцар сойзтой адил хугацаанд эдэлгээ даадаг. Шүдний эмч нар сойзоо 3 сар тутамд, мөн өвчилсний дараа солихыг зөвлөдөг. Хэрэглээний хооронд хуурай газар хадгална уу.
Улаанбаатар доторх захиалга 24 цагийн дотор хүргэгдэнэ. Хөдөө орон нутагт 3-5 хоног. Бүтээгдэхүүн задлаагүй, хэвийн байдалтай бол 14 хоногийн дотор буцаах боломжтой.